
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр “Түлш, шатахууны үнэ өсөхөөргүй болсон. ОХУ-д айлчлал хийж, хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс дизель түлш болон А-95, А-98 авто бензин, онгоцны түлшийг ОХУ-ын дотоодын зах зээлийн үнээр худалдан авахаар тохиролцсон.
Тавдугаар сард дизель түлш литр нь 6700 төгрөгт хүрэх байсан. Сая явсан хэлэлцээрийн үр дүнд нэг тонныг 1200 ам.доллароор худалдан авч, дизель түлшний үнийг одоогийн түвшин буюу 4300 төгрөгт тогтвортой барих нөхцөл бүрдлээ. Энэ хэлэлцээр он дуустал үргэлжилнэ. Тэгэхээр шатахуун тасрахгүй.
Манай улсын тухайд өргөн хэрэглээний А-92 авто бензиний хувьд тонн тутмыг нь 705 ам.доллароор авах гэрээ хэвээр үйлчилж байгаа. Энэ нь дэлхийн зах зээлийн үнээс даруй хоёр дахин хямд үнэ. Монгол Улс өнөөдөр хамгийн хямд үнээр шатахуун импортолж байна.
Одоогийн байдлаар манай улсын шатахууны нөөц хангалттай байгаа” гэв.








