
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
20-нд Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байгаа тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдсэн байгааг онцгойлон анхааруулж байна
2026 оны 04-р сарын 21-нээс 2026 оны 04-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд Халх голын хөндийгөөр, 23-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Салхи 21, 23-нд тал, хээрийн нутгаар, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ








