Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Өнөөдөр /2026.04.18/ 10:25 цагт Дорнод аймгийн Чойбалсан сум “Минчүүрийн уурхай” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагын дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас 2 техник, 10 алба хаагч, Чойбалсан сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас 3 техник, 17 алба хаагч ажиллаж байна.
Мөн Минчүүрийн уурхайгаас 3 техник, 25 алба хаагч, Баянтүмэн төмөр замын тасгаас 4 техник, 8 алба хаагч нийт 60 алба хаагч, 12 техниктэйгээр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Нийт нутгаар хуурайшилт их байгаа тул иргэд та бүхнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБГ-аас анхаарууллаа.








