
Америкийн R&B дуучин D4vd нэрээрээ алдартай Дэвид Энтони Беркийг өнгөрсөн жил эрэн сурвалжлагдаж байсан өсвөр насны охины үхэлд сэжиглэн баривчилжээ.
Өнгөрсөн 9-р сард D4vd-н эзэмшлийн Tesla автомашинаас эрэн сурвалжлагдаж байсан 15 настай Селест Риваз Хернандез охины цогцос олдсон билээ.
Тухайн үед Лос Анжелес хотын цагдаагийн газраас 21 настай D4vd-н гэрт нэгжлэг хийсэн ч дуучин залуу Селест Риваз Хернандез охиныг хөнөөснийг нотлох баримт олоогүй юм.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелес хотын цагдаагийн газар D4vd-г баривчилж, батлан даалтаар гаргахгүй гэсэн нөхцөлтэйгөөр хорьжээ.
Дуучин D4vd-н өмгөөлөгчид, “Хэргийн баримт Дэвид Берк нь Селест Риваз Хернандезыг хөнөөгөөгүй, үхэлд нь ямар ч холбоогүй болохыг харуулна. Түүний эсрэг ямар ч гомдол гаргаагүй, шүүхээс яллаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Дэвидыг зөвхөн сэжигтний хувиар хорьсон.” гэжээ.
Эх сурвалж: BBC








