Ц.Идэрбат: Дэлхийд хоёр улсад CAT-1 өвчний вакцин үйлдвэрлэж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Говьсүмбэр аймаг явах замаар түлш ачин зорчиж явсан том оврын тээврийн хэрэгсэл ачааны машинтай шүргэлцсэн осол өчигдөр буюу энэ сарын 17-нд гарсан. Улмаар мөргөлдсөн машины түлш замаар асгарч буй видео бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад
“10 тонн түлшний сав цоорсны улмаас 1 тонн түлш асгарч, үлдсэн 9 тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлсэн. Онцгой байдлын газраас түлш асгарсан асуудалд журмын дагуу арга хэмжээ авч аюулгүй болгон ажилласан. Мэдээллийн дагуу харьяа аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.








