Лос Анжелес хотын бага, дунд ангийнхныг сургуулийн орчинд ухаалаг утас, таблет хэрэглэхийг хориглоно

Сүхбаатар аймгийн Наран сумын сурагчид “Нэг анги, нэг сайн үйл” сайн үйлсийн аяны хүрээнд сумынхаа өндөр настай иргэдэд аргал түүж өгчээ.
Тухайлбал,
С. Энхжаргал багштай 5а ангийн сурагчид цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг цэвэрлэж, гуравдугаар багийн өндөр настанд 20 шуудай аргал түүж өгсөн байна.
Мөн У.Ганболд багштай 6а ангийн хамт олон ахмад настан С.Ашмаад 30 ширхэг шуудай аргал түүж, 60000 төгрөгт Хүнс болон ахуй хэрэглээний зүйлс авч өгч тусламж үзүүлжээ.
Түүнчлэн О.Ганчимэг багштай 6б ангийн сурагчид хөдөө явж нэг тэвш дүүрэн аргал түүж, ахмад настан н.Баяраад өгч тусламж үзүүлсэн байна.















