309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ний Ордос хотод Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Анударь аваргын алтан медаль, эмэгтэйчүүдийн 52 кг жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Нандин-Эрдэнэ аваргын алтан медаль, эрэгтэйчүүдийн 60 кг жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Түмэнжаргал хүрэл медаль тус тус хүртлээ.










