
Сүүлийн жилүүдэд эко мопед, цахилгаан скүүтер унах залуусын тоо эрс өсөж байгаа нь хотын хөдөлгөөнд шинэ соёл бий болсныг илтгэх хэдий ч үүнийг дагасан шинэ дүрэм шаардлагатай болжээ. Уг соёл “унаад явах”-аар хязгаарлагдахгүй хүндэтгэл, хариуцлага, аюулгүй байдал дээр тогтдог.
Явган хүний зам бол “тэдний” орон зай
Эко мопед, скүүтер унагчдын нийтлэг алдаа бол явган хүний зам дээр өндөр хурдтай зорчих явдал. Харин
-Явган хүний зам дээр хурд сааруулж, анхааралтай явах
-Хэрэв хүн ихтэй бол унаанаасаа бууж, түрж явах
-Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу эрх олгох нь шинэ соёлтой залуусын “дүрэм”, хүний орон зайг хүндэтгэх соёл юм.
Явган хүний гарцаар гарахдаа хурд нэмж давхих биш бууж явах
Хотын хөдөлгөөний хамгийн эмзэг цэг бол явган хүний гарц байдаг.
- Гарцаар гарахдаа эко мопед, скүүтерээсээ заавал бууж, түрж гарна
- Энэ нь жолоочид таныг явган зорчигч гэж ойлгуулах чухал дохио
- Гэнэт хурдтай орж ирэх нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
“Бууж түрэх 10 секунд” таны болон бусдын эрүүл мэндийг хамгаална
Замын хөдөлгөөнд оролцохдоо дараах энгийн дүрмүүдийг баримтлах хэрэгтэй.
- Дугуйн зам байвал заавал ашиглах
- Замын гэрлэн дохио, тэмдгийг заасны дагуу мөрдөх
- Эргэхдээ гараараа дохио өгөх
- Чихэвч, утас ашиглахгүй байх (анхаарал сарнина)
- Боломжтой бол малгай, хамгаалалт хэрэглэх.
Цахилгаан мопед, скүүтер зэрэг нь байгальд ээлтэй, орчин үеийн шийдэл. Гэхдээ зөв ашиглахгүй бол аюул, бухимдал, зөрчил дагуулдаг эрсдэлтэй унаа. Тиймээс
- Бусдыг боддог
- Дүрмээ мэддэг
- Замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцдог хүн бүрийн оролцоотойгоор хотын хөдөлгөөн аюулгүй, соёлтой болно.
Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид цахилгаан мопед, скүүтер унаж яваа иргэдэд хүндэтгэлтэй хандах, 16-аас доош насны хүүхдүүд цахилгаан скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөж байна.
М.Солонго








