Маргааш бороо орно

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьж хуулийн байгууллагаас шалгаж буй билээ. Тэгвэл дүүргийн эрүү, иргэний хэргийн тойргийн шүүхээс дараах шийдвэр гарчээ.
Шүүхийн нэр:Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар:2026 оны 04 сарын 13-ны өдрийн 2593 дугаар захирамж
Тоймын огноо, дугаар: 2026.04.13 №25
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Яллагдагч Д.А болон түүний өмгөөлөгч нараас яллагдагчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас Д.А-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой хугацаанд өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан ба хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаар яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.








