Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

𝟔𝐭𝐡 𝐀𝐬𝐢𝐚𝐧 𝐁𝐞𝐚𝐜𝐡 𝐆𝐚𝐦𝐞𝐬 буюу Азийн элсний VI наадамд Монгол Улсаа төлөөлөн 8 спортын төрөлд 55 тамирчин хүч сорихоор бэлэн боллоо.
Тус наадам нь БНХАУ-ны Хайнань арлын Саньяа хотноо 2026 оны 4 дүгээр сарын 22–30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
МУБИС-иас Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 3 спортын төрөлд, 11 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгч, 1 сэтгүүлч оролцохоор болоод байна.
Монголын жюүжицүгийн холбоо 11 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 2 зохион байгуулах ажилтан, 3 албаны хүн нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.











