
Сагсан бөмбөгийн Олимп болон Европын аварга Наурис Мейзис гэж хэн бэ
“Токио-2020” зуны олимпын наадмын алтан медальт, Латвийн 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Наурис Мейзис нь Монгол Улсын “Улаанбаатар Уэст” багт тоглож байгаа.
Тэрбээр 1991 оны 3 сарын 31-ний өдөр мэндэлсэн, өдгөө 35 настай. 1.90 өндөртэй, 90кг жинтэй.

Наурис Миезисийн амжилтууд:
- “Токио 2020” олимпын наадмын аварга
- Европын “Амстердам 2017” оны аварга
- Европын 2017 оны аварга шалгаруулах тэмцээний MVP
- Европын 2022 болон 2025 оны мөнгөн медаль
- Дэлхийн Их дуулгын аварга, MVP
- “Амстердам 2019” оны ДАШТ-ний мөнгө
- “Вена 2023” оны ДАШТ-ний хүрэл
- ДАШТ-ний бэлгэдлийн шилдэг багт 2 удаа
- Европын аваргын 3 удаагийн мөнгөн медальт тамирчин юм.


Наурис Мейзис нь Токиогийн олимпын наадмын аваргын алтан медалийн төлөө Оросын багийг 21:18 онооны харьцаатай хожиж, түрүүлсэн. Латвийн 3х3 шигшээ багийнхаа 4 тоглогчийн нэг гишүүн нь байв. 3х3 сагсан бөмбөгийн Stop1 тэмцээний үеэр “Улаанбаатар Уэст” багт нэгдээд буй түүнтэй уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Монголд олон жилийн өмнө ирж байсан. Аялан тоглолт, дэлхийн цомын тэмцээн гээд тэмцээн уралдаанд оролцохоор л ирж байсан. Миний санаж байгаагаар энэ удаагийнхтай нийлээд 4 дэх удаагаа ирж байна.
Монголын 3х3 “Улаанбаатар Уэст” маш сайн баг, FIBA-д олон жил тоглож байсан, тамирчид нь маш туршлагатай. Надад энд тоглох санал тавьсан, энэ улиралд хэр байх нь уу харж л байя. Европын цомын аварга, ФИБА-гийн аварга болж байсан, одоо Дэлхийн цомын аварга болох л үлдээд байна.
Энэ улиралд энэ багтайгаа хамт оролцох бүх тэмцээн, уралдаандаа түрүүлнэ гэж найдаж байна. Анх сагсан бөмбөгөөр олон жилийн өмнө хичээллэж эхэлж байлаа. Анх хобби маягаар Латви улсынхаа төрсөн хотдоо зун 3х3 тоглодог байлаа. Дараа нь уг спортдоо дурлаж, сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин болтлоо явсан байна.
Өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд ялалт байгуулах мэдрэмжийг юугаар ч зүйрлэх аргагүй. Өмнө нь гаргасан амжилтаа Лос Анжелесын Олимпын наадмаар давтана гэж найдаж байна. Олимпын аварга болж чадсандаа баяртай байдаг даа. Монгол хүмүүс нөхөрсөг, сайхан сэтгэлтэй. Байгалийн хувьд хөдөө гарч байж л харж мэдрэх байх. Дэлгэрням намайг хөдөө авч явж, жинхэнэ Монгол байгалийг үзүүлнэ гэсэн. Хоол бол гайхалтай. Би мах идэх дуртай, монголчууд бас маханд дуртай. 3х3 энэ тэмцээн маш сайхан болж байна. Манай багийнхан 3х3 сагсан бөмбөгийн олон тэмцээн уралдаанд оролцдог. Тэдгээр тэмцээн уралдаандаа бүгдэд нь ялалт байгуулна гэж найдъя.










Видео ярилцлагыг үзэх линк:









”Ulaanbaatar East” багт ирж байгаа. Ямар ацны чинь Улаанбаатар Уэтс вэ