
Г.Занданшатарын танхим өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 16 дэд сайд томилсон. Энэхүү томилгоог УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эсэргүүцэж, толгойноосоо эхлээд цомхон болох ёстой атал орон тоог нэмсэн нь буруу. Иймээс цомхотгох шаардлага тавьж байна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл шинэ Засгийн газар өмнөх танхимын дэд сайд нараас 60 хувийг нь цомхотгон 40 хувийг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллахаар болоод байна.
Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Ерөнхий сайд Н.Учралын хувьд өмнөх ЗГ-ын үед олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн дэд сайдын асуудал дээр чиг үүргийн шинжилгээ хийж, Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн.
Тэгвэл Шинэ Засгийн газарт Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Сангийн дэд сайд Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нар багтаж байна.
Тэдний намтар, хөрөнгө орлогыг нь танилцуулъя:

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
Гадаад харилцааны яаманд 22 жил жил ажилласан, Түүний жилийн орлого нь 43 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 183 сая төгрөг.
Нийтийн эзэмшлийн нэг орон сууцтай нийт үнэлгээ нь 200 сая төгрөг. Автомашин, мал, газар, үнэт эдлэл, хадгаламжгүй. Харин 27 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.


Сангийн дэд сайд Б.Хулан
Тэрбээр олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч. Люксенбургийн их сургууль төгссөн. HSBC санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан.Түүний жилийн орлого нь 172 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 2.2 тэрбум төгрөг. Үүнээс хөрөнгө борлуулсны орлого нь 619 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Нийтийн эзэмшлийн орон сууц хоёр, нэг зуслантай, хоёр авто зогсоолтой. Үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ нь 1.4 тэрбум.
“Toyota, Prius” маркийн автомашин нэг, туулах чадвар өндөр “Toyota, Land Criuser 300” маркийн автомашинтай. Нийт үнэлгээ 318 сая төгрөг. 15 үхэр, таван адуугаа 115 сая төгрөгөөр үнэлсэн. 89 саяын үнэлгээ бүхий эзэмших эрхтэй дөрвөн газартай. 90 саяын үнэт эдлэлтэй, 66 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн 344 саяын авлагатай бол 541 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.


Түүний хувьд Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна болон ХЗДХЯ-наас ажлын гараагаа эхэлсэн. Түүний жилийн орлого нь 17 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 24 сая төгрөг.
Нийтийн эзэмшлийн нэг орон сууц, нэг авто зогсоолтой. Нийт үнэлгээ нь 569 сая төгрөг. Автомашин, мал, газар, үнэт эдлэлгүй. 276 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.


Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж байна. 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан.
Жилийн нийт орлого 108 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 263 сая төгрөг. Нийтийн эзэмшлийн орон сууц хоёр, нэг зуслантай, нийт үнэлгээ 1.1 тэрбум төгрөг.
“Lexus, RX 350” автомашинтай, 35 сая төгрөгөөр үнэлсэн. 97 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 138 сая төгрөгийн хадгаламжтай. 100 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
Түүний хувьд МИАТ ТӨХХК-ыг удирдаж байгаад саяхан чөлөөлөгдсөн нэгэн. Тэрбээр COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт, “Тэрбум Мод” төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцаж буй.
Түүний жилийн орлого 240 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 10 сая төгрөг.
“Lexus, 570” маркийн нэг автомашинтай, үнэлгээ нь 236 сая төгрөг. Мөн 54 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 90 сая төгрөгийн хадгаламжтай, 134 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 40 сая төгрөгийн өв залгамжилжээ.


Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
Хошууч генерал. Цэргийн ухааны доктор. Кибер аюулгүй байдлын командлагч. Түүний хувьд Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн.
Түүний жилийн орлого нь 83 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 28 сая төгрөг.
Нийтийн эзэмшлийн нэг орон сууц, нэг авто зогсоолтой. Нийт үнэлгээ 167 сая төгрөг. “Toyota, Harrier” маркийн нэг автомашинаа 56 сая төгрөгөөр үнэлсэн. Хурдан удмын хоёр адуу, зургаан үхэр, 20 хоньтой бөгөөд мал сүргээ 20 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн 30 саяын үнэт эдлэлтэй. Эзэмших эрхтэй 700м2 газартай, өмчлөх эрхтэй 700м2 хоёр газартай, 8 саяар үнэлсэн. Хадгаламжиндаа 10 сая төгрөгтэй бол 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.







