
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Ч.Номин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр:
“Сайдын хийх хамгийн чухал зүйл бол төсвийн бодлогыг төсөв дээрээ зөв танилцуулж төсөв дээрээ шаардлагатай төсвүүдийг тавиулах.
Би Соёлын сайдаар ажиллаж байхдаа тухайн салбарт шаардлагатай төсвийг 4 дахин нэмэгдүүлсэн. Тиймээс Цахим хөгжлийн салбарт үүнийгээ хэрэгжүүлнэ гэж харж байна.
Учир нь энэ салбар төсвийн хувьд их орхигдсон байна. Ингэж орхигдсоноор бид ирээдүйд Монгол Улсад орж ирэх боломжуудыг хааж байна гэсэн үг. Нэг ёсондоо ирээдүйд залуучууд маань дэлхийн цахим хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, зөвхөн хэрэглэгчийн түвшинд биш үйлдвэрлэгчийн түвшинд очихын тулд Монгол Улсын цахим дэд бүтцүүд сайжирсан байх ёстой.
Мөн өмнөх сайдуудын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ гэж харж байна” гэв.







