
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэнгээс хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЭРИН” олон улсын эрдэм шинжилгээний хурлын зургаа дахь хуралдаан энэ сарын 16-17-нд болно.
Энэ удаагийн хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, Казакстан улсаас 153 эрдэмтэн судлаач оролцож, үндсэн болон зургаан салбар хуралдаанаар 141 илтгэл хэлэлцүүлэхээр бүртгүүлжээ.
Хурлаар монгол хэл шинжлэл, харьцуулсан хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүй олон нийтийн харилцаа, түүх археологи, нийгэм улс төр, эрх зүй, соёл судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх бөгөөд дижитал эрин үед Монгол судлалыг хөгжүүлэхэд судлаачдын хувь нэмрийг оруулахад хурлын үндсэн зорилго чиглэж байна.
Хурлын салбар хуралдаан болон хэлэлцэх асуудлууд:
Монгол хэл судлалын салбар хуралдаан: Монгол хэл шинжлэл, Монгол бичиг, сурвалж судлал, бусад асуудлууд;
Харьцуулсан хэл шинжлэлийн салбар хуралдаан: Харьцуулсан хэл шинжлэлийн асуудлууд;
Утга зохиолын салбар хуралдаан: Монгол ардын аман зохиол, аман билиг, эртний уран зохиол судлалын зарим асуудал, орчин үеийн уран зохиол, харьцуулсан уран зохиолын асуудлууд;
Сэтгүүл зүйн солон нийтийн харицааны салбар хуралдаан: Монголын сэтгүүл зүйн түүх судлал, сэтгүүл зүйн онол практик, олон нийтийн харилцааны асуудлууд;
Нийгэм улс төр, соёлын салбар: Нийгэм улс төр судлал, соёл судлал, эрх зүйн асуудлууд;
Их Монгол улсын археологи, түүх, соёлын салбар: Их Монгол улсын археологи, түүх, соёл
Хурлын хөтөлбөр, илтгэлийн мэдээллийг https://msue.edu.mn/n/r/3157 холбоосоор үзэж боломжтой.








