
Цагдаагийн байгууллагад “нэгэн иргэн цээжин тус газар цохиод зугтлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 32 настай иргэн Б согтуурсан үедээ цээжин тус газарт нь нэг удаа цохисон нь тогтоогдон байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатар дараах тайлбарыг өглөө.
“Өчигдөр орой 23:00 цагийн үед гэртэй харьсан. Гэр лүүгээ орж явахад зөрж явсан залуу нүүр лүү цохих гэсэн гэхдээ оноогүй л дээ. Би ч өдий насны хүн чинь гар зөрүүлээд яах вэ гээд биеэ хамгаалсан. Манай хотхонд явж байсан машинтай залуус биднийг харсан юм билээ. Цагдаа ирэх сургаар нөгөө залуу зугтаасан шөнийн 01:30 минутын үед Цагдаагийн байгууллагаас саатуулсан гэсэн. Одоо Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа байх аа.
Мөрдөн байцаагчийн надад хэлснээр 34 настай залуу байна гэж хэлсэн. Өндөр том биетэй залуу “хөөе” гэж дуудаад юм хэлэх завдалгүй цохисон. Хүн андуурав уу юу болов гэтэл “чамайг ална аа” л гэсэн. Цагдаагийн байгууллага шалгаад холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх байхаа” гэлээ.








