
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Австралийн засгийн газар шатахуун, бордоо зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хангамжийг хариуцдаг компаниудад 1 тэрбум австрали долларын хүүгүй зээл олгохоор болжээ.
Энэ нь Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас болж газрын тосны нийлүүлэлт доголдсон энэ үед ачааны машинууд, галт тэрэг болон нисэх онгоцны хөдөлгөөнийг тасалдуулахгүйн тулд Австралийн засгийн газраас авч буй арга хэмжээ аж.
Канберра дахь Үндэсний Хэвлэлийн клубт хэлсэн үгэндээ Э.Албанез, “Энэ бол асуудал томрохоос өмнө авч буй арга хэмжээ юм. Олон улсад нүүрлээд буй хямралын дарамтыг мэдрүүлэхгүй гэж ямар ч засгийн газар амлаж чадахгүй. Гэхдээ бид нөхцөл байдал хурцдахаас өмнө арга хэмжээ авч, хүчтэй цохилтыг зөөллөж чадна.” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр Ираны дайны улмаас бензин болон дизель түлшний үнэ Австралийн түүхэнд байгаагүйгээр огцом өссөн ба энэ нь австраличуудын хувьд том сорилт болоод байгаа аж.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








