
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойгоор дамжин гардаг Ойрх Дорнодын газрын тосноос хамааралтай орнуудад Ормузын хоолойг хяналтдаа авч, хамгаалахыг уриалжээ.
Түүний хэлснээр байгалийн хийн үнэ өсөж байгаа энэ үед америкчууд асар их хэмжээний байгалийн хийн нөөцтэй байгаа учир АНУ-д Ормузын хоолой хэрэггүй, харин Ормузын хоолойг хяналтдаа авч хамгаалах ёстой орнууд нь Ормузын хоолойгоор дамжин гардаг газрын тос, байгалийн хийнээс хамааралтай орнууд аж.
Тэрээр Ойрх Дорнодын газрын тосноос хамааралтай орнуудад хандаж, “Ормузын хоолойгоор газрын тос авдаг орнууд тус хоолой хяналтдаа авах хэрэгтэй. Тэд үүнийг маш амархан хийж чадна. Бид тусална, гэхдээ тэд өөрсдийнхөө газрын тосыг өөрсдөө л хамгаалах ёстой.” гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр АНУ Саудын Араб, Орос хоёр улсын үйлдвэрлэж буй газрын тосыг нэгтгэснээс ч их газрын тос үйлдвэрлэж байгаа аж.
Энэ 7 хоногт АНУ-д шатахууны үнэ 2022 оноос хойш анх удаа нэмэгдэж, 1 галлон тутам нь дунджаар 4 ам.доллароор өсжээ. Хамгийн сүүлд америкчууд шатахуунд ийм хэмжээний мөнгө зарцуулж байсан нь ОХУ Украин руу довтолсны дараахан юм.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








