
NASA-гийн Artemis II хөтөлбөрийн сансрын нисгэгчид сарыг тойрох аялалдаа гарчээ.
32 давхар барилгатай тэнцэх Orion сарны пуужин орон нутгийн цагаар лхагва гарагийн орой Флорида дах Кеннедигийн Сансрын төвөөс хөөрчээ.
АНУ-ын 3, Канадын 1 сансрын нисгэгчээс бүрдэх Artemis II хөтөлбөрийн баг хүн төрөлхтөн саран дээр хөл тавьснаас хойш 50 гаруй жилийн дараа ийнхүү сар луу нисэж буй анхны баг юм.
Artemis II хөтөлбөрийн баг эхний өдрийг дэлхийг тойрч, хөлөг онгоцныхоо үйл ажиллагааг шалгаж өнгөрөөх ба үүний дараа гол хөдөлгүүрийнхээ тусламжтай сар луу хөөрөх аж.
10 хоног үргэлжлэх уг аяллын явцад Artemis II хөтөлбөрийн баг сарыг тойрон нисэж, өмнө ниссэн сансрын бусад багуудаас сарны агаар мандалд хамгийн ойрхон очсон рекордыг эвдэх аж.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








