
2026 оны 03-р сарын 27-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дундговь чиглэлд 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобус үйлчилж эхэллээ. Энэхүү үйлчилгээ нь хот хоорондын зорчигч тээврийн цагийн хуваарь, үнэ тарифыг шинэчилж, иргэдэд илүү ая тухтай, хүртээмжтэй тээврийн боломжийг бүрдүүлж байна.
VIP автобус нь суудал бүр 45° хүртэл налж, хөл амраагчтай, гар утас цэнэглэх боломжтой бөгөөд өндөр хурдны Starlink сансрын интернэтээр 24 цагийн турш холбогдсоноороо давуу талтай. Мөн зорчигчдын амь насны даатгал, НӨАТ-ын шимтгэл автобусны үнийн тарифт багтсан бөгөөд иргэдийн ая тухыг нэмэгдүүлэх зорилгоор халуун кофе, цайгаар үйлчилж байна.


Үйлчилгээний цагийн хуваарь:
VIP автобус
-Драгон терминал Дундговь, Сайнцагаан чиглэл: өглөө 09:00 цаг
-Дундговь, Сайнцагаан чиглэл Улаанбаатар чиглэл: өдөр 15:00 цаг
Энгийн автобус
-Дундговь, Сайнцагаан Улаанбаатар чиглэл: өглөө 08:00 цаг
-Драгон терминал Дундговь, Сайнцагаан чиглэл: өдөр 15:00 цагуудад тус тус үйлчилнэ.
Энэхүү шинэчилсэн үйлчилгээг тасралтгүй, аюулгүй байдлыг ханган иргэдэд хүргэх зорилгоор аймгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мөн аймгийн Авто тээврийн төвийн дарга Ц.Хүрэлбаатар тус төвийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунд танилцууллаа.












