
Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 2026 оны 5-р сарын 9-нөөс 11-р сарын 22-ны өдрүүдэд болох “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь”-ийн 61 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улс Үндэсний павильоноороо оролцох гэж байгаа билээ.
Энэхүү үзэсгэлэнд оролцох Монголын уран бүтээлчдийг танилцуулах болон тэднийг дэмжин оролцож буй 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан “Хил хязгааргүй / Endless Horizon” сан босгох үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна.
Урлагийн ертөнцийн олимп хэмээн үнэлэгддэг, дэлхийн хамгийн нэр хүндтэй орчин үеийн урлагийн энэхүү үзэсгэлэн хоёр жил тутамд Венец хотноо зохиогддог уламжлалтай бөгөөд Монголын павильонд “Хил дамнасан холбоосууд: Сүлжилдээн” хэмээх сэдвийн дор уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулах юм.


61 дэх удаагийн Венецийн биеннальд оролцохоор шалгарсан Монголын уран бүтээлчдийг дэмжих “Хил хязгааргүй” сан босгох үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ 4-р сарын 1-ний лхагва гарагт ХААН Банк цамхагийн 3-р давхар байрлах ХААН галерейд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн та бүхэн энэхүү үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжихийг хүсвэл уран бүтээлч Ж.Анунаран (91091101), Э.Энхзаяа (80031833) нарт хандаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
















