Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Зүүн Азийн хагас марафон гүйлтийн АШТэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсон байна.
Өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр Хятад улсын Янжөү хотод 20-дахь удаагаа зохион байгуулсан Олон улсын Янжөү хагас марафон гүйлтийн тэмцээнтэй хамт 4-дэх удаагийн Зүүн Азийн хагас марафон гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын Хөнгөн Атлетикийн Холбооноос Монгол улсаа төлөөлөн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Багийн бүрэлдэхүүн:
Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Э.Нарангэрэл, Зүүн Азийн Бүсийн төлөөлөгч А.Амгалан, дасгалжуулагчаар ҮШБагийн дасгалжуулагч Б. Доржпалам болон дараах баг тамирчид оролцлоо.

Эрэгтэй тамирчид
- Б.Сэр-Од ҮШБ
- Г.Бат-Эрдэнэ
- О.Нацагдорж
Эмэгтэй тамирчид
- Г.Хишигсайхан ҮШБ
- Б.Мөнхзаяа ҮШБ
- Б.Номин


Зүүн Азийн Хагас марафон гүйлтийн АШТ-нд ҮШБагийн тамирчин ОУХМ Галбадрахын Хишигсайхан 1:12:26 хүрэл медаль, МУ-ын гавьяат тамирчин ҮШБагийн тамирчин Бат-Очирын Сэр-Од 1:05:45 амжилтаар шагналт 4-р байрт тус тус шалгарчээ.












