
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Парламент гацсан зүйлгүй, харин ч илүү “чанадаг” болсон
Сүүлийн үед Монгол Ардын Намын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрд үүсээд буй маргаан, шүүмжлэлийн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Нэг долоо хоногийн хуралдаан хойшилсон асуудлыг төр бүхэлдээ зогссон мэтээр тайлбарлах нь буруу. Алдагдсан хугацааг нөхөж, зуны хугацаанд ч хуралдах боломжтой, парламентын үйл ажиллагаа бүхэлдээ гацаад “дампуурчисан” юм байхгүй, парламент бол хэвийн ажиллаж байгаа. Харин ч өмнө нь хөшигний ард явагддаг байсан олон асуудал одоо ил болж, сөрөг хүчин илүү сайн “чанадаг” болсон” гэлээ.
Түүний үзэж буйгаар олон намын тогтолцоо бэхжиж, сөрөг хүчин илүү олон суудалтай болсон нь бодлогын хэлэлцүүлгийг ил тод, өрсөлдөөнтэй болгож байгаа аж. Үүний үр дүнд зөвхөн парламент төдийгүй нийгмийн хэмжээнд ч асуудлыг нээлттэй хэлэлцэх боломж нэмэгдсэн гэж тайлбарлав.
Мөн дараагийн Ерөнхий сайдын талаар таамаг дэвшүүлэхдээ Н.Учралыг залуу, дэвшилтэт үзэлтэй байх болов уу хэмээн тодорхойлж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг илүү цомхон, үр ашигтай болгох шаардлагатайг онцолсон юм.
М.Солонго
Мэдээллийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








