
Жимс жимсгэний ач холбогдол
Жимс нь мод, бут гэх мэт ургамлын шүүслэг үр бөгөөд хүний биед амархан шингэдэг, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн юм. Бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна.
- Гадил (Банан)

Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Банана нь хүйтэн чанартай даралт бууруулна.
Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.
Хүйтэн чанарын өвчтэй буюу бие сул өвчтөн банана хэрэглэж болохгүй. Учир нь гэдсэн дэх шингэх процессийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг.
Гадил жимс магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.
Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.
2.Гүзээлзгэнэ


Гүзээлзгэнэ нь сэтгэл санааг тайвшруулж таашаал өгдөг. Хэрэглэхийн өмнө эхлээд усаар сайтар угааж давстай усанд 5-10минут болгоод дахиж хүйтэн буцалсан усанд 1-2 минут угааж хэрэглэвэл амин дэм нь илүү их байдаг.
Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч, унсаны дараа ургадаг.
Бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.
Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.
3. Усан үзэм


Усан үзмийг залхуу хүмүүс хэрэглэвэл хамгийн тохиромжтой жимс гэж би боддог. Учир нь идэж байхдаа хальслах, үрийг нь хаях шаардлагагүй. Усан үзмийн хальс үр гээд бүгд л амин дэмтэй. Мөн улаан усан үзмийн дарс нь цагаан усан үзмийн дарснаас илүү их ач тустай байдаг. Учир нь улаан усан үзмийн дарсанд хальс нь ордог байна. Францын ИС-ын мэргэжилтэн судлаачид усан үзмийн үрэнд дархлааг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг бодис баялаг агуулагдаж байдаг гэдгийг судлан тогтоосон ба энэ нь хүний биед орж 85 хувиар шингэдэг байна.
Улаан усан үзэм нь тромбо үүсэх үйл явцыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг.
4. Лийр


Лийрийн усан найрлага их бөгөөд Витамин А, В, С, D, Е болон бичил элемнет агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай. Лийр нь витамин болон усаар баялаг бөгөөд хүйтэн чанартай. Хүйтэн чанарын өвчтэй хүн болон хэвлий ходоод сулбагар хүн, жирэмсэн эхчүүд их идэж болохгүй.
5. Чацаргана


Чацаргана нь исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай, хуурай, тослог жимс юм. Чацаргана (лат. Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.
Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, бадган борыг дарах чадалтай. Хүний биеийг эрүүлжүүлж, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулдаг. Эмчилгээнд голдуу уушигны архаг, цэр ховхрохгүй, цусан бэтэг, сарын тэмдэг хоригдсон, бор өвчин, борын бэтэг зэрэг өвчнийг эмнэхэд хэрэглэж байна.
Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судсыг хамгаална. Судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Исгэлэн амттай хүйтэн чанартай. Мөн маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүдийг агуулдаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэрлэн, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.5
6. Алим


Өдөр бүр багахан хэмжээний алим идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Алимны найрлагад phytochemical байгалийн гаралтай чөлөөт радикал байх ба хорт хавдар үүсэх хувийг бууруулдаг. Алим нь ширхэглэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өвчнөөр өвчлөх хувийг бууруулахаас гадна тураах чадалтай.
Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг.
Үүнээс гадна уушгийг зөөллөж, хорыг тайлан, ходоодонд тэжээл өгч, архийг гарган элгийг тэнцвэржүүлдэг байна. Гэвч сахар болон жимсний хүчил харьцангуй их агуулагддаг тул шүд хорхойтуулах талтай.
7. Нимбэг


Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг.
Нимбэг (англ. Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана.
Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ.
Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ.
Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана.
Ганцхан ширхэг нимбэг
Таны бүх асуудлыг шийдчихнэ. Нимбэг гэж чухам ямар жимс болохыг Европт зөвхөн XҮIII зууны үед л мэджээ. Арабчууд Францын хаанд бэлэг болгож цөөн тооны нимбэгний модыг бэлэглэжээ. Хаан бэлгийг ойшоож үзээгүйгээр барахгүй, түүнийг дорд үзлээ хэмээн гомдож жимснийх нь бүх исгэлэн шүүсийг шахаж хаяхыг албатууддаа тушааж гэнэ. Гэвч ордны авхаалжтай гоо хатагтай нар далайн чанадаас ирсэн жимсний хачирхалтай сайхан үнэрийг үнэрлэж үзээд, тэдгээр жимсний найрлагатай биенд түрхэх анхилам үнэртэй бэлдмэлийг хийх болжээ. Мөн ордны ноёд, хатагтай нарын дунд нимбэгний хальсыг зажлах заншил дэлгэрсэн бөгөөд энэ нь халуун янаг үнсэлтийн өмнө амны хөндийг ариутган цэвэрлэж, тааламжтай сайхан үнэрийг өгдөг байжээ.
Зуу насалж мөнх залуугаараа
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.
Нимбэгээр арьсаа арч
Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.








555