
Хаврын халуухан өдрүүд үргэлжилж, хаврын “халуухан улс төр” эд өрнөж байна. Энэ үетэй зэрэгцэн “нүүрс”-ний гэх хэрэгт холбогдож шүүхээс хорих ял авч байсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаад сар ч болоогүй байхдаа “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, хоригдох болсон тухайгаа, хэн үнэн хэн худал ярьж байгааг сэтгүүлчид ярилцлага өгөв.
Нэвтрүүлгийн үеэр олон зүйл яригдсан ч иргэд түүнийг шоронгоос суллагдаад удаагүй хүн байтал яахаараа халимаг үс нь халиурчихсан байдаг билээ? хэмээн цахим орчинд гайхацгааж байна.
Шүүхийн шийдвэрээр хоригдох нь тодорхой болж, хорих ангид очсон л бол долоо хоноод үсийг нь хусдаг учиртай. Гэтэл УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы үсэнд ултай машин хүрсэн гэхээргүй харагдлаа.
Угтаа эрүүл хүний үс 1 сард 1-1,5 см орчим ургадаг гэсэн олон улсын судалгаа бий.
Жишээлэхэд, American Academy of Dermatology-ийн судалгаагаар “Хүний үс дунджаар сард ~1.25 см (0.5 inch) ургадаг” гэж тодорхойлсон байна.
Харин төрийн өндөр албан тушаал хашиж “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Гэмт бүлэг байгуулсан”, “Хахууль авах” гэх хуулийн заалтуудаар буруутгагдаж ял авч, хоригдсон Т.Аюурсайханы хувьд суллагдаад удаагүй телевизийн эфирээр өөрийгөө хэлмэгдсэн мэтээр ярьж суухад үс нь нэлээн хэдэн сарын өмнөөс ургасан болов уу эсвэл угаасаа хусаагүй болов уу гэмээр их байсан.
Эгэл жирийн ардын хүүхдүүд шоронд үсээ хусуулж хоригддог бол УИХ-ын гишүүн байсан хүн шоронд үсээ хусуулахгүй бусдаас давуу эрх эдэлж цаашлаад яг шоронд хоригдсон уу гэх эргэлзээг ч үүсгэж байна.
Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад, “хорихоос үсгүй гарсан” гэлээ.
Т.Аюурсайхан нь 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр суллагдсан. Түүнээс хойш үс нь ургасан гэхэд шинжлэх ухаанаар нотлогдсон хэмжээнээс урт байгаа нь ШШГЕГ-ын мэдээлэлтэй зөрж байгаа нь та бидний нүднээ ил харагдаж байна.
Өөр эх сурвалжийн мэдээллээр тэрбээр хоригдож байхдаа үсээ огт хусуулдаггүй байжээ.








