Баянчандмань сумын нэрэмжит барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй 128 бөх зодоглоно

Архангай аймгийн бөхийн “Бөхбилэгт” дэвжээний Ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвыг албан ёсоор томилжээ. Мөн дэвжээний туслах дасгалжуулагчаар Чулуут сумын харьяат Аймгийн арслан Б.Чинбатыг томилсон байна.
“Бөхбилэгт” дэвжээний Дэд тэргүүнээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, УЗ-ийн даргаар Дархан аварга Г.Өсөхбаяр нар ажилладаг. Энэ жил тус дэвжээ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй юм.
М.НАРАН








