Э.Болор-Эрдэнэ: Арьсаа цайруулахын тулд өндөр тунтай витамин С уух нь аюултай

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ. Энэ тухай дуудлага 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12:04 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын хоёр хөл автомашины бүхээгт хавчуулагдсан гэмтсэн байжээ. Тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ мэдээллээ.







