Японы хойд зүгт гарсан ой хээрийн түймэрт 200 гаруй га талбай шатаад байна

Өнгөрсөн бямба гарагт Вьетнамын Ха Лон буланд жуулчдын зорчиж явсан хөлөг онгоц осолдсоноос болж 34 хүн амь үрэгдэж, 7 хүн сураггүй алга болжээ.
Wonder Sea нэртэй хөлөг онгоц хүчтэй салхины улмаас хөмөрч, тус хөлөг онгоцон дээр зорчиж байсан 48 зорчигч, хөлөг онгоцны багийн 5 гишүүнээс аврагчид 12 хүнийг аварч, 34 хүний цогцсыг уснаас гаргаж авчээ.
Тус хөлөг онгоцоор зорчиж байсан иргэдийн дийлэнх нь жуулчид байсан ба Ханой хотоос ирсэн 20 орчим хүүхэд байжээ.
Эх сурвалж: The Guardian








