Дүрвэгсэд…

Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд бариандаа орлоо. Соёолон насны морины уралдаанд 363 соёолон бүртгүүлснээс 193 хурдан соёолон гарааны зурхайнаас эргэж, барианд орж ирлээ.
Соёолон насны уралдааны
Түрүү магнайд: Ховд аймгийн мянгад сумын харьяат Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы хул соёолон
Аман хүзүүнд: Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор соёолон
Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр соёолон
Айргийн дөрөвт: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Авайсүрэнгийн хээр халзан соёолон
Айргийн тавд: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайгийн бор соёолон тус тус хурдлан наадамчин олноо баясгалаа. 

















