
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан этгээдүүдийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.
Тодруулбал, мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүх хурал болсон байна.
Дээрх нэр бүх яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон аж. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.