
Монгол ардын намын VII Бага хурал дуусаж хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.
Я.Содбаатар: “МАН-ын VII Бага хурал амжилттай хуралдаж дууслаа. Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрэмд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг хэлэлцлээ.
Энэ удаагийн МАН-ын Бага хурлаар дөрвөн нэр дэвшигчийн асуудал яригдсан. Өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Г.Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хуралд саналыг оруулсан.
Ингээд бага хурлын зааланд гурван нэр дэвшигч нэмэгдэж нийт дөрвөн хүний нэр дэвших санал гарсан. Хоёр нэр дэвшигч нэрээ татаж, үлдсэн 2 нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан. Бага хурлын төлөөлөгчдийн 67.84%-ийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжлээ”
Гомбожавын Занданшатарыг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ санал болгосон гэдгийг тэрээр онцоллоо.
Хурлын явцад Бага хурлын гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж, дүнгээ гаргасан.