
МАН-ын VII-р Бага хурал дуусаж ерөнхий сайдад нэрээ дэвшүүлсэн Г.Тэмүүлэнгээс тодруулга авлаа.
-Таны хувьд дөнгөж сая бага хурал дээр ерөнхий сайдад нэрээ дэвшүүллээ. Ямар бодлого дэвшүүлэв?
-Залуу хүний хувьд ил тод, нээлттэй, ардчиллыг, улс төрийн соёлыг төвөвшүүлэх үүднээс нэрээ дэвшүүлсэн намын хамт олон олонхоороо шийдвэр гаргасан. Нэрээ дэвшүүлсэн гол асуудал бол эдийн засаг хүнд байна. Хүссэн хүсээгүй үнэнийг ярьж үүссэн нөхцөл байдлыг бага хурлын гишүүдэд ойлгуулах. Макро эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд хатуу арга хэмжээ авах эрс шинэчлэл хийх, үзэл санааны хувьд эрс шинэчлэл гаргаж ирж Улс төр болоод эдийн засгийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна аа гээд бодлогоо танилцуулсан. Хувь хүний үүднээс бодлого маань эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Хүчирхэг хувийн хэвшил дээр тулгуурласан эдийн засгийн бодлогыг хийх хэрэгтэй байна. Хүссэн хүсээгүй эдийн засгийн нөхцөл байдал уналттай байгаа энэ цаг үе дээр бид боломж болгон ашиглаж төсөв мөнгөний хатуу бодлого буюу хумих бодлогуудаа хийж байж ойрын хугацаанд тулгарах энэ эрсдэлийг хүндрэл багатай даван туулах боломж байна гэх бодлого дэвшүүлсэн байгаа.
-Таны хувьд сангийн сайд дээр санал ирвэл ажиллах уу?
-Үгүй ээ ерөнхий сайдын өөрийнх нь асуудал.
-Санал хайрцаглах үзэгдэл ажиглагдсан уу?
-Ажиглагдсангүй ээ. Тэгээд дараагийн ерөнхий сайдын ачааг авч байгаа Г.Занданшатар дарга маань бага хурлын гишүүдийн гаргасан санал, бид бүгдийн дэвшүүлсэн бодлогыг хэрэгжүүлэх байх гэж итгэж байна.