
Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг “B” хэсэгт багтан өрсөлдөж байгаа ч эхний хоёр тоглолтдоо хожигдсон.
Тэд Филиппин болон Казахстаны багт дараалан ялагдсан бөгөөд өнөөдөр Шинэ Зеландын эсрэг ээлжит тоглолтоо хийхээр зэхэж байна. “B” хэсгийн байдал одоогоор тун өрсөлдөөнтэй байгаа бөгөөд Казахстан, Филиппин, Иран улсын багууд тус бүр хоёр хожилтойгоор хэсгийн тэргүүн байруудад бичигдэж байгаа бол Индонез, Шинэ Зеланд, Монголын багууд нэг ч хожоогүйгээр жагсаалтын сүүлд бичигдэж байна.
Харин “A” хэсгийн хувьд Вьетнамын баг хоёр тоглолт дараалан ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд Тайвань болон Хонконгийн багууд тус бүр нэг хожил аваад байна. Тэмцээн зургаадугаар сарын 14-нд өндөрлөнө.