Урсгал сөрсөн жолоочид хариуцлага тооцов

2025 оны 5-р сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус маркийн тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Уг зөрчлийг Цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн гэж ТЦА-наас мэдээллээ.
Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.