Г.Занданшатар: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

2026 оноос Улаанбаатарыг 14 хот болгохоор боллоо.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулсан юм.
Санал хураалтаар гишүүдийн 76.5 хувь нь дэмжсэн тул Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.