Улаанбаатарыг Азийн загварын нийслэл болгох “Mongolia Fashion Week 2025” болно

“Огцрох амархан” жагсаалд нэгдэж буй залуус шаардлагаа улам лавшруулж, гүнзгийрүүлэх талаар мэдэгджээ. Өнөөдрийн жагсаал Тэнгис кино театрын хажууд буюу “Эрх чөлөөний” талбайд 16:00 цагт болно. Энэ сарын 14-нөөс залуус нэгдэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр цуглаж эхэлсэн юм.
Жагсаалд нэгдсэн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох цаг болсон гэж үзэн дараах найман үндэслэлийг гаргасан. Үүнд,
- Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
- Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
- Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна.
- Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
- Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм.
- Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон.
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.