Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч 125 сая ам.долларын шагнуулна

Өчигдөр Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Иордан улсын Амман хотноо эхлэв. Ес дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай улсын хоёр тамирчин медаль хүртлээ. Тодруулбал, -77кг жинд барилдсан Баян-Өлгий аймгийн харьяат, Баялаг дэвжээ, “JUMP Mongolia” академийн тамирчин Булганхүүгийн Шинэзориг хүрэл медаль хүртлээ. Мөн -69кг жинд барилдсан Булган аймгийн харьяат, “JUMP Mongolia” академийн тамирчин Чойжамцын Түвдэнтарваа хүрэл медаль тус тус хүртлээ.
