
2025 оны Дэлхийн хэмжил зүйн өдрөөр Метрийн хэлэлцээрийн 150 жилийн ойг тэмдэглэж “Хэмжил – бүх цаг хугацаанд, хүн бүрд урианы дор бидний өнгөрсөн, одоо, ирээдүй дэх хэмжлийн ач холбогдлыг онцолж байна.
Хэмжил нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бөгөөд өнөөгийн нийгэмд хэмжил хийдэггүй, хэмжлийн үр дүнг ашигладаггүй эдийн засаг, нийгэм, техник, технологийн дамжлагийн нэг ч салбар байхгүй гэхэд хилсдэхгүй. Манай улсын хувьд ч тор засгаас дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэмжил зүй чухал ач холбогдолтой.
Энэ өдрийг тохиолдуулан Стандарт хэмжил зүйн газраас “ХЭМЖИЛ-БҮХ ЦАГ ХУГАЦААНД, ХҮН БҮРД ” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсүүд нь Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан хэмжил зүйн үйл ажиллагааны ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор цогц арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд хэмжил зүйн салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хамруулж байна.
Цаашид ч хэмжил зүйн үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү өдрийн хүрээнд зохион байгуулж буй ажил арга хэмжээ чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.