309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Дорноговь аймгийн Сайншанд хотноо жюү жицүгийн AJP TOUR ангиллын тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд гурван улсын 29 клубийн 500 гаруй тамирчид өрсөлдөж буй.
Энэхүү тэмцээн нь дөрөв дэх удаагаа зохиогдож байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод дараагийн тэмцээн болох бөгөөд уг хоёр тэмцээн нь дараалан болдог онцлогтой бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ болох гэж байна.
Мөн зохион байгуулагч Дорноговь аймгийн тамирчдын эцэг эхчүүд жигдэрч тэмцээнийн зохион байгуулалтад гар бие оролцож байгаа аж.










