
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын өдрүүдээр ОХУ-ын зэвсэгт хүчин цэргийн бүх ажиллагаагаа түр зогсоох талаар мэдэгдсэн билээ. Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский талууд галаа бүрэн зогсоох эрмэлзэлтэй бол Вашингтоны санал болгосон 30 хоног эвлэрэх саналыг дэмжих ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр, “Ялалтын баярын үеэр галаа зогсооё гэсэн Оросын санал нь Путины театрчилсан тавилт юм. 2-3 хоногийн дотор дайныг дуусгах ямар ч төлөвлөгөө боловсруулж амжихгүй. Дайн тулаанаа сарын хугацаатай зогсооё л доо. Бид хэзээ ч хамаагүй эхлэхэд бэлэн. Тэрнээс оросууд биднийг 5-р сарын 7 хүртэл алж хөнөөж байгаад өөрсдөдөө тухтайгаар 2-3 өдөр завсарлаад. Энэ бол санал биш ээ. Путин ба Москвад очих түүний нөхдийн тав тухыг хангахад хэн ч туслахгүй. Ялалтын баяраар ОХУ-д очих улсууд биднээс аюулгүй байдал хүсэж байна. Гэхдээ Украин улс ОХУ-д болж буй зүйлсэд хариуцлага хүлээхгүй. Оросууд тэдгээр өдрүүдэд галдан шатаах үйл ажиллагаа, халдлага зэргийг зохион байгуулчхаад дараа нь биднийг буруутгаж магадгүй. Тийм учраас аюулгүй байдлын үүднээс ОХУ-д очихгүй байхыг зөвлөж байна.” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Москва Улаан өндөгний баяр болон Ялалтыг баярын үеэр галаа түр зогсоох шийдвэр гаргаснаараа Киев хоёр улсын зөрчилдөөнийг шийдвэрлэж, урт хугацааны энхийг тогтооход хэр бэлэн байгааг шалгахыг хүссэн гэжээ. Киевийн эрх баригчид ОХУ-ын тавьсан саналд тодорхой хариулт өгч чадахгүй байгаа нь Киевийн одоогийн дэглэм неонацизмын үзэл сурталтайг тод томруун харуулж байна хэмээн Кремлийн зүгээс мэдэгджээ.
Эх сурвалж: https://www.nbcnews.com