
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 5-р сарын 8-ны өдрийг Дэлхийн 2-р дайнд ялсны баярын өдрөөр зарлажээ.
Тэрээр, “Манай холбоотнууд болон найз нөхөд 5-р сарын 8-нд Ялалтын баярын өдрийг тэмдэглэдэг. Бид Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад ямар ч улс орноос илүү ихийг хийсэн. Би 5-р сарын 8-ны өдрийг Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсны өдөр, 11-р сарын 11-нийг Дэлхийн 1-р дайнд ялалт байгуулсны өдөр болгон өөрчилж байна. Бид энэ хоёр дайнд хоёуланд нь ялсан, бидний хүч чадал, эр зориг, байлдааны ур чадвар бусдаас илүү байсан. Гэтэл бид ямар ч баяр тэмдэглэдэггүй, учир нь бидэнд юу хийхээ сайн мэддэг удирдагчид байсангүй. Бид ялалтуудаа дахин тэмдэглэж эхэлнэ.” хэмээн Truth Social нийгмийн сүлжээндээ бичжээ.
Эх сурвалж: https://truthsocial.com