
Цагаан сарын баярын өдрүүдээр орон нутагт амьдарч буй аав ээж, садан төрлүүддээ очиж золгох, урин дулааны цаг – Үндэсний их баяр наадмаар (аймаг, сум) хүчит бөхийн барилдаан, мэргэн сурын харваа, хурдан морины уралдаан үзэж наадамлах зэрэг цаг хугацаа нэлээдгүй зарцуулах баярын өдрүүд амралтын өдрүүдэд давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулахаар боловсруулж байна.
Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэх заалтыг тус хуулийн 6.4-т нэмэх санаачилга гаргажээ.
Хэрэв зургаа хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ гэсэн үг.