Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан 10 нас хүрлээ

K-POP урлагийн домогт хамтлаг болох “Bigbang”-ийн Taeyang Монголд тоглолтоо хийхээр болсон тухай Evandis entertainment мэдэгдлээ. Тодруулбал, зургаадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болох нь ээ. Түүнтэй хамт ирж, тоглолтод оролцох дараагийн K-POP супер од тун удахгүй зарлах юм байна.
Тасалбарын тухайд 120 мянгаас 750 мянгаар борлуулагдаж байна.
- Early Bird: 120,000₮ (04.27 ~ 05.01) (*2,000 тасалбар)
- Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 05.07) (*3,000 тасалбар)
- General Admission (GA): 235,000₮ (Mid Bird дууссаны дараа)
- Super Fan Experience: 275,000₮ (*1,500 тасалбар)
- VIP Experience: 750,000₮ (*300 тасалбар)
Дээрх мэдээллээс харахад Early Bird тасалбар 2000 ширхгийг худалдаанд гаргаж, тавдугаар сарын 1 хүртэл борлуулахаар төлөвлөж буй аж. Харин VIP тасалбар 300 ширхэгийг гаргах нь ээ. Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд буй.
Та тасалбар авах бол энд дараарай.