Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой хэрэгт 7,2 тэрбумын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ

Супер од Jay Park зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Super Concert 2026” тоглолтын гол оролцогчдын нэгээр зарлагдсан. Монгол дахь фенүүдийнх энэ зуны хамгийн их хүлээлттэй хөгжмийн арга хэмжээнүүдийн нэгээр нэрлэгдэж байна.
Азийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг К-попын ертөнцөөс хип-хоп, R&B урсгалын томоохон төлөөлөгч хүртэл өсөж чадсан Jay Park-ийн тухай сонирхолтой баримтуудыг үзүүлье.
- Түүний жинхэнэ нэрийг Пак Жэ Бом гэдэг бөгөөд 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-д төрж, өсжээ. Тэрээр жүжигчин, бүжигчин, модель, хөгжмийн зохиолч, реппер гээд төрөл бүрийн авьяастай нэгэн юм. Өсвөр насандаа гудамжны бүжиг (b-boy) стилиэр бүжиглэж, алдаршиж байсан гэдэг.

Өмнөд солонгосын томоохон агентлагуудын нэг JYP энтертайнмэнтад 2005 онд дадлагажигчаар элсэн орсон. 2008 онд алдарт 2PM хамтлагийн ахлагч болж дебют хийсэн. Хэдийгээр хамтлагаас удалгүй гарсан ч энэ үе нь түүний карьерыг олон нийтэд таниулсан чухал алхам болсон.
- Фенүүд нь өөрсдийгөө JWalkerz гэж нэрлэдэг.
- Түүний биеийн ихэнх хэсэг шивээстэй.Шивээс бүр нь гэр бүл, амьдралын үзэл бодол, карьерынх нь тодорхой үеийг илэрхийлдэг. Солонгосын энтертайнмент салбарт шивээсээ ил тод харуулдаг томоохон оддын нэг гэж түүнийг үздэг
-
AOMG, H1GHR MUSIC, MORE VISION- ийг байгуулсан. Өөрийн байгуулсан агентлагуудаараа дамжуулан Солонгосын хип-хоп, R&B урсгалын нөлөөг бий болгож, залуу уран бүтээлчдийг дэмжих , зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Сонирхдог төрлийн эмэгтэйгээрээ нь дуучин, жүжигчин IU-г нэрлэж байсан. Мөн нүүрээ будаагүй үедээ ч хөөрхөн харагддаг эмэгтэй таалагддаг хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан.
- Jay Park-ийн хамгийн өндөр үзэлттэй дууны клип нь “MOMMAE (몸매)” бөгөөд өнөөдрийн байдлаар YouTube дээр 189 саяас давсан үзэлттэй бөгөөд түүний хамгийн алдартай уран бүтээлүүдийн нэг.
- Түүний “McNasty” дууны клипэнд Монгол эмэгтэй модель А.Золжаргал тоглож байсан.
- Инстаграм дээр 3.8 сая дагагчтай.


Ч.ЭНХЗУЛ








