
Өнөөдөр /2025.04.01/ дөрвөн байнгын хороо, долоон ажлын хэсэг хуралдах товтой байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх нь:
- Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Эдийн засгийн байнгын хороо 11:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх нь:
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсох
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх нь:
- “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
- Бусад
Нийгмийн бодлогын байнгын хороо 14.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх нь:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/
- Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох
Ямар, ямар ажлын хэсгүүд ямар асуудлаар хуралдахыг дараах хүснэгтээс харна уу
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) |
||||
1 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан |
Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
2 |
УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан |
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Их засаг” |
3 |
УИХ-ын даргын 2024 оны 91 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
4 |
УИХ-ын даргын 2024 оны 106 дугаар захирамжаар байгуулагдсан |
Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
334 тоот |
5 |
УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан |
Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Үндсэн хууль” |