
Б.Найдалаа: Эрчим хүчний үнэ тарифыг шат дараатай нэмэхгүй бол хязгаарлалт үргэлжилнэ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын өнөөгийн нөхцөл байдал, тарифын өөрчлөлт болон цалингийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Засгийн газар болон яамнаас хамааралгүйгээр Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) тогтоодог. Үнийг зургаадугаар сараас эхлэн тав орчим хувиар нэмсэн бөгөөд ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү өөрчлөлт нь бага хэрэглээтэй өрхүүдэд 1,000–3,000 төгрөгийн маш бага нөлөө үзүүлэх бөгөөд үрэлгэн, дулаан алдагдал ихтэй хэрэглэгчдэд илүү өндөр тусна.
Эрчим хүчний салбар нь улсын төсвөөс санхүүждэг халамжийн салбар биш, аж ахуйн тооцоотой төрийн өмчит компаниуд юм. Одоогоор эрчим хүчийг өртгөөс нь олон дахин хямд үнээр борлуулж байгаа тул салбарын хэмжээнд цалин нэмэхээс урьтаж, засвар үйлчилгээ хийх, өр ширийг дарах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах нь нэн тэргүүний зорилт (эрэмбэ) болоод байна.
Огцом биш, шат дараатай өөрчлөлт салбарын алдагдлыг нөхөж, үйлдвэрлэсэн өртөгт нь дөхүүлэхийн тулд тарифыг 18-19 хувиар нэмэх шаардлагатай байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүйн тулд огцом биш, бага багаар зах зээлийн түвшинд ойртуулах бодлого баримтална. Ингэж байж цахилгааны хязгаарлалтгүй, чанартай эрчим хүчээр хангагдах суурь бүрдэнэ.
Эрчим хүчний хэмнэлт болон боловсрол хөгжлийн гол суурь болсон эрчим хүчний салбараа улс төржихгүйгээр дэмжих нь улс орны гарц юм. Цаашид эрчим хүчний хэмнэлтийг бодлогоор дэмжиж, иргэдэд “эрчим хүчний боловсрол” олгох шаардлагатай байна. Иргэд зөвхөн төлбөрийн нэхэмжлэх хардаг биш, оройн ачааллын (18:00–21:00) цагуудад хэрэглээгээ хянах, тохируулах соёлд суралцах хэрэгтэй” гэв.
Б.Уранзаяа
Дэлгэрэнгүй ярилцлага үзэх линк:








