Жүрж нь хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай

Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) улирлын тоглолтууд үргэлжилж байна.
Өнөөдрийн тоглолтод (орон нутгийн цагаар 2025.03.28) гэмтлээс эргэн ирж буй Кавай Леонард 27 минутад 31 оноо авч багаа хожилд хөтөллөө.
Лос-Анжелес Клипперс баг Брүүклин Нетсийг 132-100 харьцаатайгаар хожив.
Клипперс баг сүүлийн 12 тоглолтдоо 10-2 гэсэн амжилттай яваа юм.
Тус тоглолтод:
- Леонард: 31 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, хоёр дамжуулалт , дөрвөн бөмбөг таслалт.
- Зубац: 21 оноо, 12 самбараас бөмбөг авалт,
- Харден: 17 оноо, хоёр самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалтийг тус тус xийж гүйцэтгэв. ,
Өнөөдрийн тоглолтод багаа ялалтад xүргэxэд чуxал үүрэг гүйцэтгэсэн Кавай Леонардын туxайд гэвэл өмнө нь тэрээр NBA-ийн xоёр удаа аварга болж байсан юм,
Ингэxдээ тэрээр xоёр удаагийн финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан бөгөөд 2019 оноос xойш Лос-Анжелес Клипперс багт xүчин зүтгэж байгаа билээ.
Эх сурвалж: NBA update