ААН-үүдийн заавал бүрдүүлдэг 103 бүртгэлийг хүчингүй болголоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Уг гал түймрийн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт ирсэн. Түймрийг хоёр цагийн дотор бүрэн унтраасан. Одоогоор түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн” гэх мэдээллийг өгсөн юм.
Тус хүрээлэн нийтдээ 973 га талбайтай. Үүнээс 5 га орчим нь түймэрт өртсөн гэх мэдээлэл байна. Иймд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийж, татсан тамхиа бүрэн унтраах, автомашины эвдрэл гэмтлийг шалгах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.







