Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Монголын хүүхдийн зуны спортын наадмын хөтөлбөрт анх удаа жюү жицүгийн спорт багтлаа. Энэ оны 5-р сарын 26-аас 6-р сарын 5 хооронд Улаанбаатар хотноо хүүхдийн зуны спортын VIII наадам спортын албан ёсны 22, үзүүлэх 4, тусгай ангиллын 7 төрлөөр зохион байгуулагдахаар боллоо.
Тус наадам БТС-ын тухай хуулийн дагуу, монгол улсын засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, тив , дэлхийд
өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэж, ур чадварыг сайжруулахад гол зорилго нь оршдог аж.