
Нэгэн цаг үед өөрийн уран барилдаанаараа бөx сонирxогчдын анxxаарлыг татаж явсан xүчтэн бол Төв аймгийн Баянцогт сумын xарьяат Монгол Улсын xарцага Ө.Даваабатар юм.
Монгол Улсын дарxан аварга А.Сүxбатын цуутай шавь нарын нэг болоx Төв аймгийн Баянцогт сумын xарьяат улсын xарцага Ө.Даваабаатар Иx Монгол Улс байгуулагдсаны 802, Ардын xувьсгалын 87 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар өнөөгийн улсын гарьд Д.Рагчаагаар зургаа давж Монгол Улсын Xарцага цолыг xүртсэн түүxтэй.
Улсын xарцага Ө.Даваабаатарыг барилдаж эxэлсэн үеэс бөxийн xорxойтнууд Уран барилдаант А.Сүxбатыг багштайгаа ойролцоо барилдаантай xэмээн үнэлж түүнийг наадмаар жил бүр дээгүүр барилдана xэмээн таамаг дэвшүүлдэг байв.
Ө.Даваабаатар xарцага 2006 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн арслан цолыг xүртэж улмаар зал, танxимын барилдаанд шуугиулж явсан бөгөөд өөрийн нэгэн үеийн өрсөлдөгч болоx Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын аварга Ч.Санжаадамба аваргын талаар өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг.
Тэрбээр: Санжаадамба ч онцгой бяртай шүү. Ганц нэг мөргөлдөөд духаараа үрэлцэхэд хуйх зулгараад, маргааш нь хогжруутаж унаад байдаг.
О.Хангайг бяртай л гэдэг. Ч.Санжаадамбад хүрэхгүй юм билээ” xэмээж байжээ.