
Нийтэлсэн:
Админ 2025.03.13 12:30
“Сахал” Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компани 102 тэрбум төгрөгийн төсөвтэй мод тарих тендерт ялах гэж улайрч байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт өгч байв. Ингээд Төрийн худалдан авах ажиллагааны газраар дамжуулан, 102 тэрбум төгрөгийн төсөвтэй, Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар барих ажил нэрээр энэ оны хоёрдугаар сарын 19-нд тендер зарлажээ.
Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар барих ажлын тендерт,
- Измон агротек ХХК
- Хэксагон буйлд инженеринг ХХК
- Интерэшиа энержи монголиа ХХК өрсөлдсөн.

Измон агротек ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай, олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа туршлагажсан байгууллага. ISMON Agrotech Компанийн алсын хараа нь тариаланчид, төр, хувийн хэвшилтэй хамтран мэдлэг, ноу-хау, дэвшилтэт технологи, олон улсын туршлагаа хуваалцах юм. Дуслын усалгааны систем, дөрвөн улирлын хүлэмж, ухаалаг технологи нэвтрүүлэхээс гадна мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Монгол дахь итгэмжлэгдсэн байгууллагаараа тендерт оролцжээ.

Харин Хэксагон буйлд инженеринг ХХК нь уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамаарал бүхий компани болох нь илт. Өөрөөр хэлбэл Хэксагон буйлд инженеринг ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэх хэрэгт “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хамт шалгагдаж байсан юм.

Харин Интерэшиа энержи монголиа нь гадаадын хөрөнгө оруулалттай, эцсийн өмчлөгч нь Rigaux Pierre Yves Marie Jean Claude гэх гадаадын иргэн байна.
Ямартай ч тендерт оролцсон зургаан компани шаардлага хангаагүйн улмаас Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар барих ажлын тендер энэ сарын 11-нд цуцлагдсан байна. Мод тарих ажлыг буруутгаагүй ч, дахин зарлах тендерт Д.Эрдэнэбилэг тэргүүтний компаниуд шалгаран, бусад мэргэшсэн байгууллагуудын боломжийг танил тал, эрх мэдлээрээ булаах вий гэж олон нийт хардаж байна.
